Зөгнөл

Аура сургалт: Энерги, аурагаа таньж мэдэх нь

Аура хэмжих програм, тоног төхөөрөмжтэй 5–7 хоногийн танхимын сургалт

Хүн бүрийн бие орчноосоо энерги цацруулж байдаг бөгөөд түүнийг аура гэж нэрлэдэг. Энэхүү сургалтаар аура, энергийн төвүүдийн талаарх онолыг судалж, аура хэмжих програм болон аппаратыг ашиглан өөрийн болон бусдын энергийн төлөв байдлыг уншиж, тайлбарлах арга зүйд суралцана.

Сургалт 5–7 хоног үргэлжилнэ. Сургалтын төлбөрт аура хэмжих програм болон аппарат худалдан авах зардал бүрэн багтсан бөгөөд сургалтын дараа та өөрийн тоног төхөөрөмжөөр бие даан ажиллах боломжтой. Сургалтыг анагаах ухааны магистр, энерги аура судлаач Батмөнх танхимаар заана.

  • 5–7 хоногийн танхимын сургалт
  • Аура хэмжих програм, аппарат төлбөрт багтсан
  • Аура, энергийн төвүүдийн онол
  • Аура уншиж тайлбарлах практик дадлага
  • Сургалтын дараа бие даан ажиллах боломж

Багш

Батмөнх

Анагаах ухааны магистр, Сүнс зурхай судлалын доктор, Хүний их эмч, Сэтгэл засалч, Бясалгалын багш, Энерги аура судлаач

Батмөнх нь 1990 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, Анагаах ухааны магистр зэрэг хамгаалсан. Төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ олон жил ажиллахын зэрэгцээ удирдах албан тушаалд үр бүтээлтэй ажилласан туршлагатай.

Эмнэлзүйн мэдлэг, туршлагаа сэтгэл зүй, оюун санааны судалгаатай уялдуулан Сүнс зурхай судлалаар докторын зэрэг хамгаалсан бөгөөд сэтгэл засалч, "Чамдаас халих" бясалгалын багш, энерги болон аура судлаачаар ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр тасралтгүй судалгаа, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулж, хүмүүсийн бие, сэтгэл, оюун санааны тэнцвэрт байдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулсаар байна.

Цагийн хуваарь

  • 11-р сарын 29 (Ням) 20:00, 60 минут, бүлэг

Хаяг

Чингис зочид буудал, 530 тоот, Улаанбаатар хот, Чингис зочид буудал, 530 тоот өрөө · Утас: 6012-2889 · Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100066730455020